
сайт хууль, эрхзүйн бодит мэдээлэл хүлээж авах уншигчдынхаа хүсэлт,
парламентын мэдээллийг илүү хүртээмжтэй болгох шаардлагын үүднээс
“ПАРЛАМЕНТ-76” төсөл хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Хүмүүс
хоорондын харилцаа, өдөр тутмын амьдрал бүхэлдээ цахимжжээ. Өглөөнөөс
үдшийг хүртэл хамааран амьдарч буй цахим нийгэм бүх салбарыг мэдээллийн
урсгалд өөр ямар ч сонголтгүйгээр хөтөлж байна. Хүн бүр цахим
орон зайд өөрийн гэсэн суваг бий болгон, хил хязгааргүйгээр эдэлж буй
тэр эрх чөлөөн дунд мэдээж шийдвэр гаргагчдаас уншигчдад чиглэсэн
мэдээллийн зам байх ёстой. Жишээ нь, нийгмийн түүчээ болж, хууль батлан,
хүн бүрийн амьдрах бодлогыг тодорхойлж байгаа парламентын гишүүд,
улстөрчдөд.
Энэхүү мэдээллийн урсгалыг
“ПАРЛАМЕНТ-76” төсөл хангах бөгөөд төслийн хүрээнд УИХ-ын гишүүд технологийн давуу талууд дээр суурилсан parliament.news.mn
салбар сайтаар дамжуулан уншигчидтай холбогдож, 76 гарцаар мэдээллээ
хуваалцах боломжийг бид олгоно. Мөн парламентаас гаргаж буй бодлого,
шийдвэр, ажлын тайлан энд нийтлэгдэж, улстөрчид болоод уншигчдын амьд
харилцааг бүрдүүлэх бөгөөд УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулиар
хэлэлцүүлэг өрнүүлж, хууль сурталчлах, таниулах чиглэлд хамгийн
хүртээмжтэй хэлбэрээр ажиллахыг зорилгоо болгох билээ.