Телевизийн хөтөлбөрүүд тэмдэглэгээтэй гарна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Телевизийн хөтөлбөрүүд тэмдэглэгээтэй гарна

Монгол Улсын хуулиудад садар самуун, хүчирхийлэл, хүний наймаанд хөтөлсөн, турхирсан агуулгыг мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр дамжуулахгүй байх тухай зохицуулалт бий. Эдгээрийг хэрэгжүүлэх үүднээс юуны өмнө телевизүүд өөрийн эфирээр гаргаж байгаа бүх нэвтрүүлгүүддээ хэдээс хэдэн насны хүмүүс үзэж болохыг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээ хийж байх зохицуулалтыг хэрэгжүүлэн, 6 дугаар сарын 1 гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байхаар төлөвлөжээ.
Хэрэв  телевизүүд эдгээр шаардлагыг зөрчиж, үзэж болох, болохгүй насны хязгаарыг илтгэсэн тэмдэглэгээ хийгээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа ХЗДХЯ, УМХЕГ-аас албан ёсоор мэдэгдэв.
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж