Хаалгаар багтаагүй эрх

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Хаалгаар багтаагүй эрх

Төрийн ордны их танхимд ээлжит нэгэн чуулган хуралдана. Өнөөдрийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Нийгмийн хөгжил-Эрэгтэйчүүдийн оролцоо" үндэсний чуулганыг ХАХНХЯ, Жендерийн үндэсний хороотой хамтран зохион байгуулж байгаа. Уг чуулганаар мэдээж эрх чөлөө, тэгш эрх, улс орны хөгжил ярилцах аж. Хурал завсарлаж зарим хэсэг нь салхинд гарцгааж, цай унд эргүүлдэх нь энд тэнд бөөгнөрч, бас нэлээд нь 00-рүү зүглэцгээнэ. Энэхүү чуулганд тав зургаан тэргэнцэртэй иргэд иржээ. Тэдний гурав нь 00-руу явсан боловч тэргэнцэртэйгээ хаалгаар багтсангүй. Яаж ч хичээгээд орж чадалгүй “за одоо яах вэ дээ” гэсээр буцлаа. Тэдний нэг нь иймэрхүү зүйл тааралддагт дасчихсан тул бие засах савтайгаа явдаг гэж зөвлөж харагдана. Өөр нэг нь өглөө гарахдаа бие засчихаад гарах хэрэгтэй гэх зөвлөгөө ч өгнө.

Гэвч шуудхан хэлчихвэл чуулганы зарим төлөөлөгчдийн эрх “хаалгаар багтаагүй”-г юу гэж ойлгох вэ. Төрийн ордонд чинь эрхээ эдэлж чадахгүй байгаа хүмүүс бусад газраас хэрхэн эрхээ эдлэхийг яаж хүлээх вэ. 

Б.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж