Маргаантай газрын асуудлаар Хятад дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Маргаантай газрын асуудлаар Хятад дургүйцлээ илэрхийлэв

АНУ болон Японы тал хамтран Өмнөд
Хятадын тэнгист агаарын хамгаалалтын таних бүс байгуулсанд БНХАУ-ын
албаныхан дургүйцлээ илэрхийлжээ. Түүнчлэн энэ асуудлаар Хятадын
албаныхан тус улс дахь АНУ болон Японы Элчин сайдуудаас тайлбар шаардсан
байна. Азийн орнуудын дунд эзэмшлийн маргаан дэгдээсэн хэсэг арлуудыг
багтаасан АНУ болон Японы агаарын хамгаалалтын таних бүсэд Хятадын
нисдэг тэрэг, онгоц нэвтэрсэн нөхцөлд үүний дүрэмд захирагдан, дагах
ёстой болсон нь Бээжингийн албаныхны дургүйцлийг төрүүлсэн аж. Харин АНУ
Батлан хамгаалахын сайд болон Японы Гадаад хэргийн сайд нар Хятадын
албаныхны дургүйцэлд нэг талын харсан байр суурьнаас хандаж буйг нь 
буруутгажээ.

Хятадын талаас мэдээлснээр өмнөд Хятадын тэнгис дэх
АНУ, Японы агаарын хамгаалалтын таних бүс нь өнгөрсөн бямба гаригийн
/ХI.23/ 10:00 цагаас эхлэн үйлчилж эхэлсэн байна.

Японы мэдэлд
оршиж буй Сенкакугийн хэсэг арлуудыг Хятад, Тайваны албаныхан өөрийн
эзэмшил хэмээн өнгөрсөн 10 жилийн хугацаанд маргасаар ирсэн юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж