Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Шинэ топын сураг

Загварын хүрээнийхний чансааг тодорхойлох учиртай “Гоёл” наадам айсуй. Жилээс жилд нэр хүнд, цар хүрээ, чанар чансаа нь суларсаар байгаа ч шинэ топ моделийн сонин хачнаар олны анхаарлын төвд байдаг өнөө жилийн “Гоёл” энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. “Топ модель” гэх статус олгодог болохоор моделиудын хувьд “Гоёл”-ын гол шалгуур, гол зорилго нь тэр байх. Энэ жилийн хувьд 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл болох тун өндөр магадлалтай гэх явган яриа загварын хүрээнийхний дунд гарчээ. Саяхан амаржиж, хүүтэй болоод удаагүй ч загварын тайзнаа эргэн ирсэн түүнийг “Гоёл” наадмын отгон топоор өргөмжилж магадгүй гэнэ шүү.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж