1.Улаан лооль. Энэ ногоонд ихээр агуулагддаг
Фениланин хэмээх амин хүчил нь эндорфин хэмээх гормоны уналтыг зогсоох шидтэй.
Эндорфин нь сэтгэл санааг өөдрөг байлгадаг гормон юм.
2. Цацагт хяруулын мах. Улаан лоолинд байдаг фениланинаар баялаг. Энэ нь хүний
сэтгэл санааг хөгжөөдөг допаниныг нэмэгдүүлдэг. Германы эрдэмтэд амин хүчлийн
үйлчлэлээр хүний депресстэй тэмцэх чадвар нэмэгддэгийг тогтоожээ.
3. Дарс. Тархи мэдрэл цочирч, уур бухимдал үүсэхийн эсрэг үйлчлэлтэй
полифенолын эх булаг бол улаан, цагаан дарс юм. Хундага дарс уусны дараа хүн
яагаад тайвширч, сэтгэл хөгжөөд ирдгийн учрыг ойлгов уу?Унтахын өмнө ганц
хундага дарс тогтоочиход нойр сайн хүрч, сэтгэл хөгжөөд ирэх нь байна.
4. Ногоон цай. С амин дэм агуулдаг ногоон цай нь стрессийн гормонуудыг
дарангуйлдаг шидтэй.
5. Шоколад сэтгэл санааг өргөх олон элемент агуулдаг. Жишээ нь фенилэтилафин
буюу жинхэнэ стресс эсэргүүцэгчийг агуулдаг. Шоколад нөгөө эндорфин хэмээх аз
жаргалын гормон ундраадаг эх булаг шүү дээ.
6. Шоколадтай зайрмаг. Шоколадны найрлага дахь сахар серотонины хэмжээг
ихэсгэж, аз жаргалын гормоныг нэмдэг тул жинхэнэ стрессийг устгагч даа.
Үргэлжлэлийг эндээс: http://nasaa-horti.blogspot.com/