Орос, Хятадтай цэргийн сургуулилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Орос, Хятадтай цэргийн сургуулилт хийнэ

ОХУ-ын арми ирэх 2014 онд Хятадын талтай хамтарсан томоохон цэргийн сургуулилт зохион байгуулах бөгөөд мөн Монголын цэргийнхэнтэй тусдаа цэргийн сургуулилт хийх гэнэ. Энэ тухай ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн албаны хүн “RIA Novosti” агентлагт мэдээлжээ. Хятадтай хамтарсан “Vigilant Eagle-2014” /Соргог бүргэд-2014/  цэргийн сургуулилтанд ОХУ-ын Номхон далайн флот оролцох аж. Мөн үүнээс ангид терроризмын эсрэг “Peace Mission” /Энхийн элч/  цэргийн сургуулилтын хүрээнд Оросын хуягт танкны явган цэргүүд Хятадын талтай хээрийн цэргийн сургуулилт хийх гэнэ. ОХУ болон Хятадын арми 2005 оноос  хойш “Энхийн элч” цэргийн сургуулилтыг хамтран зохион байгуулж байгаа аж.

Харин ОХУ-ын Буриадын армийн явган цэргүүд, Монголын армитай хамтран  2008 оноос хойш зохион байгуулагдаж буй уламжлалт “Сэлэнгэ” цэргийн хэргийн сургуулилтыг явуулах гэнэ. Одоогоор дээрх Орос-Хятад, Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилтуудын тов хараахан зарлагдаагүй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж