
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байх үеэр УИХ-ын гишүү Д.Лүндээжанцан бусад гишүүнтэй “зовлон”-гоо хуваалцав. Тэрбээр утааны болон ахуйн хэрэглээний хордлого их байгааг Эрүүл мэндийн сайдад анхааруулсан. Ялангуяа ахуйн хэрэглээний хордлого их байгааг анхааруулсан юм. Гэтэл Эрүүл мэндийн сайд Н.Удвал Д.Лүндээжанцан гишүүний хэлсэнтэй санал нэг буйгаа дуулгаад “Хэрэглээний хордлого байгаа. Би ч бас “Fairy” хэмээх угаалгын шингэний харшилтай болчихсон. Үүнд анхаарч ажиллана” гэсэн юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин