Тусгай зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөл олголоо

Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар Тавантолгой цахилгаан станц төслийн тусгай зөвшөөрлийн асуудлаар хэлэлцэж төсөлд шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг олгох шийдвэр гаргалаа.

Хурлын үеэр Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан төслийн явц болон мега төслүүдэд тулгардаг тусгай зөвшөөрөл, бэрхшээлийн талаар танилцуулга хийсэн юм. Тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга Н.Жигжидсүрэн Засгийн газрын тогтоол, холбогдох шийдвэр,судалгааг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийг олгох үндэслэлтэйг танилцуулсаны дараа Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч нарын санал хураалтаар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргалаа.

Эх сурвалж: http://ttpp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж