Дүүргийн ИТХ-ийн ээлжит хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Дүүргийн ИТХ-ийн ээлжит хуралдаан болов

Нийслэлийн Багахангай дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн VI хуралдаан энэ сарын 27-нд боллоо. Хуралд ИТХ-ын дарга Л.Баасгай, тэргүүлэгч Х.Цогцэцэг, С.Эрдэнэбаяр Б.Батнасан Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Эрдэнэтуяа ИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Т.Ариунболд, С.Баатархүү нар болон асуудал оруулж байгаа хэлтэс, тасаг штабын дарга нар оролцлоо.

Хуралдаанаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хүчний байгууллага буюу Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цаашид анхаарвал зохих асуудлаар чиглэл өглөө. Хурлын дарга болон Тэргүүлэгчдийн зүгээс тухайн байгууллагуудын удирдлагуудад үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилах тал дээр тодорхой ажил зохиож аль болох иргэддээ ойр нээлттэй ажиллахыг онцлон анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж