Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

 Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2013 оны 11дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, аруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Алтай, Хангайн уулс, Увс нуур болон Их нууруудын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд   5-10 метр. 11-13 градус хүйтэн байна .    

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 865гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 11 дүгээр сарын 26-наас 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

  26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж