
Энэ удаагийн олимпиадыг Багахангай дүүргийн Засаг даргын “Төрөлжсөн олимпиад зохион байгуулах тухай” 2011 оны 56 тоот захирамж гарч 2011 оны 04-р сарын 23-ны өдөр дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж 157.000 төгрөг зарцуулсан байна.
Олимпиадад нийт 447 хүүхэд өрсөлдснөөс Багахангай дүүргийн хүүхдүүд 4 алт, 10 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн байна.
Мөн нийслэлийн Багануур дүүрэгт энэ сарын 29-нд спортын дөрвөн төрлөөр тэмцээн зохион байгуулах бөгөөд тус арга хэмжээнд оролцохоор “Хангай” цогцолбор сургуулийн хүүхдүүд бэлтгэлээ хангаж байгаа аж.