
Арсений Яценюк
Украины парламентын "Батькивщина" жигүүрийн лидер Арсений Яценюк тус орны ерөнхийлөгч Виктор Януковичид импичмент зарлахыг шаардав. Тэрээр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ, ерөнхийлөгч Виктор Янукович ба түүний хүрээнийхэн улс орноо “худалдлаа” гэж зарласан байв.
Европын холбоотой эвсэлдэх гэрээнд гарын үсэг зурахыг тэд татгалзахдаа Оросоос 20 тэрбум доллар авахаар мөн байгалийн хийн үнийг буулгахаар наймаалцсан гэж Яценюк үзэв. Түүний хэлснээр тэр мөнгөний хэсгийг 2014 онд Януковичийн дахин ерөнхийлөгчөөр сонгуулахын тулд ашиглах гэнэ.
"Янукович өөртөө зориулан 2015 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдох, дараа нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх баталгааг Оростой наймаалцлаа” гэж тэр хэлээд дүгнэхдээ Янукович Украины Үндсэн хуулийг зөрчсөн учраас одоо “Украины эсрэг дэглэм тэмцэх” талаар яриа явагдах ёстой хэмээн Яценюк онцолжээ.