Олон улсын шүүх «Арктик Санрайз»-ийг суллахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2013.11.24-нд нийтлэгдсэн

Олон улсын шүүх «Арктик Санрайз»-ийг суллахыг шаардав


Фото: AFP

Олон улсын Далай, тэнгисийн шүүх, Орост багийн хамт баривчлагдаад байгаа Голландын «Арктик Санрайз» хөлөг онгоцны  хэргээр энэ сарын 22-нд шийдвэрээ Гамбург хотноо сонсгов. Трибуналын шийдвэрээр хөлөг онгоц нь багийн бүх гишүүдийн хамт 3,6 сая евроны барьцаагаар суллагдах ёстой гэж гарлаа.

Нидерландын Орост гаргасан шаардлага нь үндэслэлтэй, тогтоогдсон баримтад тулгуурлагдсан байлаа гэж  шүүгчид үзэв. Хэргийг шийдэх нь  тус шүүхийн  хууль зүйд хамаарна гэдгийг шүүх зарлажээ.

Өмнө нь Орос Гамбургийн шүүхийн хууль зүйг хүлээн зөвшөөрөхгүй учир «Арктик Санрайз» хэргийн шүүх үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн юм. Greenpeace гэх олон улсын байгууллагын энэ хөлөг онгоц Печорын тэнгисийн «Приразломная» гэдэг нефтийн өрөмдөх  цамхагаас холгүй Оросын хилчдэд баривчлагдан МурмСудно, принадлежащее международной организации, было задержано анскийн боомтод хүргэгдсэн байв.  Хөлгийн баг баривчлагдан эхлээд далайн дээрэм гэсэн зүйл ангийн ялд тулгагдсан байсныг хожим танхайрал гэсэн зүйл ангиар сольсон байлаа. Багийн бараг бүх гишүүдийг урьдчилан хорих байрнаас барьцаагаар суллаад байна. Харин хөлөг онгоц нь Мурманскт баривчилгаанд байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж