МИАТ нислэгүүдээ хойшлуулсаар байна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

МИАТ нислэгүүдээ хойшлуулсаар байна

“МИАТ” компани цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж өчигдрөөс эхлэн олон улсын нислэгүүдээ түр хойшлуулаад байгаа билээ. Салхины хурд өндөр, цаг агаар тогтворгүй байгаа тул одоо хүртэл гадаад болон дотоод нислэг үйлдээгүй хэвээр байна. Тухайлбал, өнөөдөр Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 18:00 цагийн, Улаанбаатар-Токиогийн чиглэлийн 06:55 цагийн, Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн 06:45 цагийн, Улаанбаатар-Осака чиглэлийн 06:20 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрөх байсан нислэг, Бээжин-Улаанбаатарын 23:15 цаг, Токио-Улаанбаатарын 17:30 цаг, Сөүл-Улаанбаатарын 14:35, 23:20 цаг, Осака-Улаанбаатарын 16:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудал буух байсан нислэгүүдийг тус тус хойшлуулаад байна. Тухайн орнууд руу зорчих болон гадаадад томилолтоор яваа үйлчлүүлэгчдэд  нислэг цуцлагдсантай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байгаа талаар МИАТ компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний албаны ажилтнаас тодруулахад “Тухайн үйлчлүүлэгч бүртэй утсаар болон мессежээр холбогдож, нислэг хойшлогдсон шалтгаан, хэзээнээс нислэг үйлдэх боломжтой болох талаар тогтмол мэдэээл хүргэж байгаа” гэсэн хариулт өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж