
Өмнөговь аймгийн хувьд сүүлийн үед нийгэм, эдийн засгийн олон салбарт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал, Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлд нүүрсний шороон зам засварласан, 110 квт-ын ЦДАШ-ын нээлт болсон, баруун сумдыг чиглэн хатуу хучилттай авто зам барьж байгаа гээд сүүлийн үед хийгдэж байгаа гол гол ажлуудаас мэдээлэл өгч, сонирхсон асуултанд хариулсан юм. 167-р ангийн ажилчдын хувьд орон сууцны нөхцөлийн дэмжлэг туслалцаа, мөн өргөдөл өгсөн иргэдэд газар олгох тухай асуудлын талаар асууж байсан юм.
167-р ангийн ажилтан албан хаагчдын хувьд хамгийн ойрын хугацаанд тулгамдаж байгаа асуудал нь 22-р байрны халаалт дулааны асуудал байна. энэ асуудлыг Засаг даргын орлогчид уламжилсан бөгөөд энэ талаар зохих арга хэмжээг авч ажиллана гэдгээ Засаг даргын орлогч Д.Нацагдорж хэлж байлаа.
Өмнөговь аймаг энэ дөрвөн жилд эрүүл мэнд, боловсрол, орон сууц-нийгэм, дэд бүтэц, байгаль орчин гэсэн таван томоохон салбарт анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтын ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Харин эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ 167-р ангийнхан хэлж байна.