АНУ-ын дэд ерөнхийлөгч мөнгө зээлэв

Хуучирсан мэдээ: 2013.11.23-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд ерөнхийлөгч мөнгө зээлэв

Жо Байден
Фото: Carolyn Kaster / AP

АНУ-ын дэд ерөнхийлөгч кафед хооллосныхоо дараа өөрийн туслахаас 10 ам.доллар зээлж, хоолны төлбөрөө хийжээ. Тэрээр ерөнхийлөгч Барак Обаматай хамт хооллон, уламжлалын дагуу хүнс авахаар саяхан Вашингтонд нээгдсэн Делавар мужийн Capriotti"s гэх сүлжээний кафед орсон байна. Байден халаасаа уудалж үзээд бүрэн төлбөр хийх бэлэн мөнгө нь (56 доллар 25 цент) дутсан учир туслахдаа хандан, “Фрэнк, арван доллар зээлдүүлэхгүй биз?” хэмээн асуужээ.

Кафены ажилтнууд түүнд нэг сэндвичийг үнэгүй авахыг санал болгосон ч дэд ерөнхийлөгч татгалзаж, “Хэрэггүй, хэрэггүй, Би Вилмингтондоо Capriotti"s сүлжээгээр дөчөөд жил үйлчлүүлж байна. Үргэлж л төлбөрөө хийж ирсэн” хэмээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж