
Европын комисс Германыг төмөр зам, шуудангийн албанд тэнцвэргүйгээр хандаж байна хэмээн Европын шүүхэд гомдол гаргажээ. Брюсселийн өргөдөлд “Германд давхар татаасаар зарим компаниудад давуу эрх олгож байна” гэжээ. “Deutsche Bahn” компанийг өргөдөлд цохин дурьдаагүй ч энэ жилийн зун Еврокомисс эл төмөр замын компанийг шүүхэд мэдүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн тэдний өргөдөлд хот хоорондын дэд бүтцэд зориулагдсан мөнгийг өөр зорилгоор ашиглаж байсныг дурьдсан байна.
Люксембургт байрладаг Европын шүүхэд мэдүүлсэн гомдолд Deutsche Post гэсэн шуудангийн албыг мөн дурьджээ. 1995 оноос хойш энэ албаны улсаас авсан татаасыг тэнд цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жилд Германы шуудангийн алба улсад 298 сая еврог эргүүлэн тушаасан ч түүний хэмжээг хангалтгүй байна гэж Брюссель үзсэн байна.