
ҮСХ нь Нөхөрлөлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “нөхөрлөл нь бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, эсхүл түүнтэй холбогдсон бэлтгэл ажлаа эхлээгүй, үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд улсын бүртгэлээс хасах” гэсэн хоёр дахь заалтын дагуу ААНБ-ын тооллогын дүн гарсны дараа тооллогод хамрагдаагүй нөхөрлөлийн жагсаалтыг гарган УБЕГ-т өгч шийдвэрлүүлэх,
Сангийн яам нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн “Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн бүртгэх байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн хоёр дахь заалтыг ААН-ийн 2011 оны жилийн эцсийн тайлан тушаах хугацаанаас эхлэн хэрэгжүүлэх,
Хуулийн этгээдийг бүртгэх байгууллагууд Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд ”хуулийн этгээдийг бүртгэх байгууллага нь Үндэсний статистикийн газрын саналыг тусган Засгийн газраас баталсан журмын дагуу улсын бүртгэлийн жагсаалтыг хөтөлнө” гэж заасны дагуу ААНБ-ын тооллогын дүн гарсны дараа ҮСХ-ноос гаргасан саналыг дагуу улсын бүртгэлийн жагсаалтыг цэгцлэх,
Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль, тогтоомжийг удаа дараа, ноцтой зөрчиж байгаа хуулийн этгээдийг татан буулгах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхээ хэрэгжүүлэх болон бүртгэлд хамрагдаагүй ААНБ-ыг татан буулгах асуудлаар хууль эрх зүйн үндэслэлтэй мэдээлэл хийхийг УБЕГ болон нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчид үүрэг болгов.