Н.Энхбаяраас дахин мэдүүлэг авна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас дахин мэдүүлэг авна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд саяхан 2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт өнгөрсөн сард мэдүүлэг өгсөн бол Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар тун удахгүй тайлбар өгөх ажээ. Тэднийг  долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт яагаад  татах болсон талаар тус албаны дарга Б.Галдаагаас лавлахад “2008 онд  Үндсний аюулгүй байдлын зөвлөлд ажилллаж байсан  хүмүүс бол  С.Баяр, Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан нар юм. Тиймээс  үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн  хэргийг мөрдөн шалгах явцад тэднээс  зайлшгүй тайлбар авах  шаардлага гарсан.  Н.Энхбаяраас дахин мэдүүлэг авна” гэсэн хариулт өгч байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж