Та өдөрт хэдэн мод тайрдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Та өдөрт хэдэн мод тайрдаг вэ?

Өнөөдөр дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа материалын 90%-ийг модноос гаргаж авч байна. Үүний үлэмж хэсэг нь цаасан бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн нийт үйлдвэрлэлийн 1.2% нь цаасыг түүхий эдээр ашигласан бүтээгдэхүүн байдаг. Тухайлбал өдөр тутам хэвлэгдэж буй сонингийн цаасыг гаргаж авахад 1 тонн мод оффисийн А4 хэмжээтэй принтерийн цаасыг үйлдвэрлэхийн тулд өдөр бүр 2 тонн гаруй моддыг огтолдог. Өөрөөр хэлбэл та бид өдөр тутам ажил дээрээ энэ хэмжээний модыг тайрч хогийн савруу шиддэг гэсэн үг.

 Иймд эдгээр цаасыг дахин боловсруулснаар ийм хэмжээний модыг тайрагдах аюулаас аврах юм. Энгийн тооцоогоор 1 тонн цаасыг дахин боловсруулахад 17 мод хэмнэгддэг гэвэл үүрэн холбооны операторуудын СИМ картуудын дагалдах сав, баглааг дахин боловсруулсан цаасаар хийснээр 4167 дугаар тутамд 1 модыг хамгаална гэсэн тооцоо гарч байна. Тэгвэл Монгол улсад өнөөдрийн байдлаар 2 сая гаруй үүрэн телефон хэрэглэгч байгаа бөгөөд энэ тоо жил тутамд 10-с дээш хувиар өсч байна.

Энэ нөхцөл байдалд ЮНИТЕЛ групп байгаль экологио хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж СИМ картны сав баглаагаа дахин боловсруулсан буюу ЭКО цаасаар хийж эхлээд байгаа юм байна. Зөвхөн үүгээр ч зогсохгүй хүмүүс бид энгийн амьдралдаа ч өдөр тутам байгаль экологио хамгаалах дадал, зуршилтай байх хэрэгтэй. Тиймээс ЮНИТЕЛ групп нийт хэрэглэгч нараа үүнд уриалж 2011 оны 04 сарын 30 болон 05 сарын 01-ны өдрүүдийг ЭКО ӨДӨР болгож Юнителийн үйлчилгээний салбаруудаар үйлчлүүлэн шинээр хэрэглэгч болбол тасалгааны цэцгийн үрийг бэлэглэх юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж