Сөүл хотын иргэншлийн тосгонд насанд хүрсний баяраа тэмдэглэхийн өмнө зургаа авахуулж байгаа үндэсний хувцастай охид. 2013 оны тавдугаар сарын 20.
Фото: Kim Hong-Ji / Reuters
Солонгос домгоор анхны Солонгос улс манай эриний өмнөх 2333 онд үүсчээ. Үндэслэгч нь тэнгэрийн бурхан Хванины ач хүү Тангун. Тангуны эцэг Хванун өөрийн эцгээс зөвшөөрөл аваад газарт бууж ирэв. Эдгээр амьтдад зуу хоногт агуйд мацаг барин бясалгал үйлдхийг тэр тушаав. Энэ үеэрээ хооллох гэж тус бүрт нь сармисний 20 хумс, шарилжны нэг нэг түрүүг өгсөн гэнэ.
Солонгосын хойгийг өмнөд хэсгийн цайны талбайгаар яваа жуулчид. 2007 оны есдүгээр сарын 23. Фото: Han Jae-Ho / Reuters
Хорь хоногийн дараа туршилтыг даваагүй бар явжээ. Эвш зуу хоногийн туршилтыг даваад эмэгтэй хүн болон хувирчээ. Хванун түүнийг эхнэрээ болгон авч суув. Тэдний тундаас Тангун төржээ. Тангуны үндэслэсэн улс нь Чосон гэсэн нэр авсан бөгөөд тэр нь солонгосоос хөрвүүлбэл “Өглөөний сэрүүн” гэсэн утгатай ажээ.
Сөүл хотноо усан дор хийсэн загварын үзүүлэлт дээр уламжлалт хувцастай модель. 2010 оны наймдугаар сарын 22. Фото: Lee Jin-man / AP
Энэ бол домог. Харин бодит амьдрал дээр ямар Тунгун байв гэж. Тодруулахад, тийм нэртэй түүхэн хүн ч байхгүй. Гэхдээ “тангун” гэсэн үг нь эрт дээр цагийн захирагч нарыг заасан нэр байж болно. Чосоны хувьд тийм улс байсан нь баталгаатай гэх боловч нарийн цаг үеийн баримжаа байхгүй.
Сөүлийн гудамжинд. 2012 оны зургадугаар сарын 29. Фото: Martin Bureau / AFP
Солонгосыг өмнөд хойд гэж хуваагдахын өмнөхөн тус улс бас л Чосон нэртэй байсан учраас анхны бүрэлдсэн улсыг нь түүхэнд Кочосон буюу Эртний чосон гэж тэмдэглэдэг.
Сөүлийн Каннам районы Курён тосгоны сүм. Энэ дүүрэгт Gangnam Style дуу зориулагджээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 16. Фото: Kin Cheung / AP
Эртний Чосон манай эриний өмнөх 108 он хүртэл оршин тогтнож байгаад Хятадын Хань улсын довтолгоонд унасан гэх таамаглал бий. Түүний бууринд хэд хэдэн жижиг бүтэц үүсч манай эриний I зуунд Пэкче, Силла, Когурё гэсэн гурван улсаар солигджээ. VII зуунд тэд Нэгдсэн Силлагийн засаглал дор нэгдэн солонгосын хойгийн ихэнх хэсгийг эзлэсэн тогтножээ.
Сөүл хотын төвд ерөнхийлөгч Ли Мён Бакийг огцрохыг шаардсан олон мянган хүн лаа барин жагссан юм. 2008 оны зургадугаар сарын 10. Фото: Kim Jae-Hwan / AFP
IX зууны сүүл үеэс X зууны дунд үе хүртэл үргэлжилсэн тархай бутархай улс дахин нэгтгэгдэв. Энэ удаагийн Корё нэртэй улс 935 онд бий болов. Яг тэр нэр нь өнөөгийн барууны нэрлэдэг Кореа нэрийг гаргасан юм. XIII зууны дунд үеэр Корё нь Хятадыг эзлээд Юань улсыг үүсгэсэн монголчуудын нөлөөнд оржээ.
Сөүл хотноо болсон Өмнөд Солонгосын нэртэй дуучин Psyгийн концерт. 2012 оны наймдугаар сарын 11. Фото: Lee Jae-Won / Reuters
Монголчуудыг XIV зууны дундуур л хөөн гаргаад тэндхийн засагт шинэ овогийн захирагчид гарч ирэв. Улс нь дахиад Чосон гэж нэрлэгдэх болов. Энэ Чосон 1897 он хүртэл албан ёсоор оршин тогтнож иржээ. Тэр үед Солонгосын эзэнт улс тунхаглагджээ. Мөн энэ эзэнт улс нь “Агуу эзэнт улс Хан” гэсэн нэрээр алдаршив. “Хан” гэсэн ханз нь Эртний Чосон задран унасны дараа Солонгосын хойгийн өмнөд хэсэгт үүссэн омгийн гурван холбооны ерөнхий нэрний үсэг юм. Гэхдээ шинэ улсын засгийг мөн л нөгөө овог байв. Тэд Японы нөлөөнд орсон ба үүнтэй зэрэгцэн Хятадаас хамгаалалттай болж авчээ. Хятадаас тусгаарласан нь вант улсыг эзэнт улс хэмээн зарлах шалтаг болсон гэдэг.
Христийн шүтлэгтэй ерөнхийлөгч Ли Мён Бакийн эсрэг эсэргүүцлийн ажиллагааны Сөүлийн цэцэрлэгт хүрээлэнд буддын шашины лам нар мөргөл хийж байгаа нь. 2008 оны наймдугаар сарын 27. Фото: Jeon Hyeon-Jin / AFP
Япон 1910 онд тэднийг нэгтгэсний дараа Корё өөрийн тусгаар тогтнолоо бүрэн алджээ. Солонгосыг өөртөө нийлүүлсэн нь Японы Хятадад довтлох чухал түшиц газраас гадна хойгийн өмнөд хэсэг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний голомт нутаг болсон байв. Хойд хэсэгт нь байгалийн баялаг ихтэй учраас аж үйлдвэрийн газруудыг барьж байлаа.
Сөүл хотын төвийн цэцэрлэгт ширээний тоглоом тоглож суугаа ахмадууд. 2012 оны арваннэгдүгээр сарын 1. Фото: Kim Jae-Hwan / AFP
Дэлхийн II дайнд Япон бууж өгсөний дараа 1945 онд Солонгос чөлөөлөгдөв. Дайны ажиллагааны үр дүнгээр тус орон 38 дугаар параллелиар хуваагдан хойд хэсэгт нь ЗХУ өмнөд хэсэгт нь АНУ нөлөөгөө тогтоож авчээ. Хоёр хэсэгт нь түр хугацааны өөрсдийн засаг захиргааг байгуулсан ба тэдний харилцаа цагийн явцад улам дайсагнасан янзтай болсон байна.
Японы засаглалын эсрэг 1919 онд бослого гарсны ойд зориулсан жагсаал. Баруун эргийн Чхонан хот, 1913 оны хоёрдугаар сарын 28. Фото: Jung Yeon-Je / AFP
Хойгийн хойд хэсэгт Ардын ардчилсан улс 1948 онд байгуулагдан нэрэндээ Чосоныг оруулсан байлаа. Мөн тэр жилд өмнөд хэсэгт нь БНСУ байгуулагдлаа. Хөршөөсөө ялгарахын тулд өмнөдийхөн улсынхаа нэрэнд “Хан” ханз үсгийг оруулсан байна. Ердийн ярианы хэрэглээнд Хойд ба Өмнөд Солонгос гэж хэлэгддэг.
Буддын сүсэгтнүүд Бурхан багшийн төрсөн өдрөөр лянхуа цэцгийн зурагтай цаасан дэн барин цугларав. Сөүл, 2010 оны тавдугаар сарын 16. Фото: Truth Leem / Reuters
Хөршүүдийн хооронд 1950 онд дайн эхлэв. Хэн түүнийг өдөөсөн талаар өнөөдөр ч маргаан үүсдэг. Солонгосуудаас гадна дайнд Хятад Хойд Солонгосыг дэмжин оролцжээ. АНУ-ын толгойлсон НҮБ-ын энхийг сахиулах хүчин өмнөдийн талд байлдлаа. ЗХУ дайнд дам илгээлтийн маягаар оролсон байна.
Тус орны зүүн өмнөд нутгийн Пусан боомтын контейнерин терминал. 2013 оны наймдугаар сарын 8. Фото: Lee Jae-Won / Reuters
Дайнд 2,5 сая хүн болсон гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар 1953 онд төгсөв. БНАСАУ, БНСУ хоёр энхийн гэрээ байгуулаагүй учраас техникийн талаасаа өнөөдөр ч дайны байдалд байгаа.
Өмнөд Солонгост алдартай хүүхэлдэй киноны оцон шувууны дэгдээхэй Пороро-д зориулсан бэлэг дурсгалын үзэсгэлэн. Сөүл, 1913 оны долдугаар сарын 19. Фото: Ahn Young-joon / AP
Дайны дараа Өмнөд Солонгосын эдийн засаг бүрэн сүйрэлд оржээ. Дайнд амссан хохиролоос гадна тэнд үйлдвэр бараг байсангүй. Японы колончлолын үеэр аж үйлдвэр нь 38 дугаар параллелиас хойш төвлөрсөн байлаа.
Сөүл хотын иргэншлэлийн тосгонд болж байгаа насанд хүрсний баярын ёслол. 2013 оны тавдугаар сарын 20. Фото: Kim Hong-Ji / Reuters
“Солонгосын эдийн засгийн гайхамшиг” нэр авсан Өмнөд Солонгосын эдийн засаг ба түүний үсрэлт маягийн хөгжлийн эцэг нь 1963 онд засагт эргэлт хийн гарч ирсэн ерөнхийлөгч Пак Чон Хи гэгддэг. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгийг толгойлсон Пак Чон Хи “таван жилийн төлөвлөгөө” зарчмын эдийн засгийн шинэчлэлийг хийж эхэлсэн байна.
Сүмд бий болгосон бэби-бокст үлдээсэн хүүхдийг харж байгаа лам. Сөүл, 2012 оны есдүгээр сарын 18. Фото: Kim Hong-Ji / Reuters
Пак Чон Хийн шинэчлэлийн үндэс нь аж үйлдвэрийн төслүүдийг улсын санхүүжилтээр хэрэгжүүлээд дараа нь ажил хэрэгч хүмүүс ба гэр бүлд нь дамжуулан шилжүүлэх үйлдэл байлаа. Түүний засаглалын үеэр л “чеболь” гэсэн нэрээр дэлхийд алдартай болсон томоохон аж үйлдвэр, санхүүгийн бүлэглэлүүд борооны дараах мөөг шиг олноор байгуулагджээ. Үүний зэрэгцээ, хүмүүсийнх нь уйгагүй хөдөлмөрч зүтгэл улс орноо амжилтад хүргэсэн байна.
Хойд Солонгостой хил залгаа Пхажу хотын Имжингак гэх дурсгалын цогцолборт хойгийн нэгдлийн төлөө мөргөл үйлдэж буй католикийн шашины хандмаа нар. 2011 оны зургадугаар сарын 17. Фото: Lee Jae-Won / Reuters
Пак Чон Хийн засаглал солонгосчуудад хатуу дарангуйллын үе гэж дурсамж үлдээв. Тэр үе нь 1979 онд ерөнхийлөгчийг хөөөснөөр төгсчээ. Ерөнхийлөгчийг тус орны Тагнуулын төв газрын захирал Ким Дэ Гю буудан хөнөөсөн юм. Пак Чон Хи нь улс орны ардчилсан хөгжлийг боймолсон гэж тэр дараа нь хэлсэн байв.
Знн Солонгосын нуруун дахь Ёнпхён гэх уулын цанын амралтын газар. 2007 оны нэгдүгээр сарын 29. Фото: Reuters
Өмнөд Солонгос нь одоо ардчилсан орон гэгддэг ч Пак Чон Хийн үеэр бий болгосон цэрэгжсэн нийгмийн зарим элементүүд өнөөг хүртэл байгаа гэж шинжээчид дүгнэдэг гэнэ. Жишээлбэл, цэрэгт татагдах, хэрэв хүн цэргийн алба хаагаагүй бол тэдэнд үл тоомсорлох маягаар ханддаг.
Улс орны хойд нутгийн Хвачхонд мөс цоолон хариус барих тэмцээн. 2009 оны нэгдүгээр сарын 11. Фото: Kim Jae-Myoung / AFP
Цэрэгжсэн өнгөрсөн үе ба күнжийн ёс зүйн нийлбэр нь Өмнөд Солонгосын компаниудын нарийн чанд зэрэг дэв, карьерын нарийн зохион байгуулалттай шат, дарга нартаа үг дуугүй захирагдах гэх мэтийн үзэгдлийг гаргадаг хэмээн мэргэжилтнүүд үздэг.
Улсын баруун эргийн Пхёнтхэк боомтод экспортын нийлүүлэлтэд бэлтгэгдсэн Өмнөд Солонгосын авто машинууд. 2013 оны долдугаар сарын 25. Фото: Lee Jae-Won / Reuters
Өмнөх үеийн өвийн нэг нь солонгосчуудын япончуудад хандах дургүйцэл. Тэр нь одоо Японы колончлолыг амссан ахмад үеийнхэнд л үлдсэн байна. Харин залуучуудынх нь яриагаар тэд одоо хөршдөө ямар нэгэн үзэн ядалтгүй болсон гэнэ.
Тусгай ангийнхан тхэквондогийн тулааны урлагийн ур чадвараа Солонгосын Зэвсэгт хүчний 65 жилийн ойн байр дээр үзүүлж байгаа. Цэргийн нисэхийн Соннам бааз, 2013 оны аравдугаар сарын 1. Фото: Kim Hong-Ji / Reuters
Улс хоорондынх нь харилцааны хувьд БНСУ-ыг хойгийн хууль ёсны бүтэц гэж Токио албан ёсоор зөвшөөрдөг. Гэхдээ л зарим нэг сөргөлдөөнтэй асуудал бий. Солонгосыг колончлох үеийнхээ төлөө Япон уучлалт гуйхад бэлэн биш байгаа мөн газар нутгийн маргааны асуудал тэдэнд байгаа.
Өмнөд Солонгосын сурагчид “Номин луу” нэртэй цэрэгжсэн лагерьт. Тэд чөлөөнд гарсан тэнгисийн явган цэргийнхний удирдлага дор “Эцэг, эхдээ баярлалаа! Гэж хашгирч байгаа нь. Сөүлийн дагуул Ансан хот. 2011 оны долдугаар сарын 21. Фото: Jo Yong-Hak / Reuters
Өмнөд Солонгос ба Хятадын харилцаа энгийн биш. Нэг талаасаа хоёр орон 1992 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойд тэдний байр суурь нь ойртож байгаа. Гэхдээ БНАСАУ-ын дэглэмийг дэмждэг гэсэн болгоомжлолтойгоор Сөүл Бээжинд ханддаг. Харин сүүлийн жилүүдэд Хятад хэтэрхий шулуухан зүтгэдэг хойдынхноос ядар ч эхэлснээ нилээдгүй харуулах болжээ.
Солонгосын арми байгуулагдсаны 65 жилийн ойн парадад ирсэн үзэгчдэд өөрөө явагч их бууны багийнхан баяр хүргэн яваа нь. Сөүлийн төвийн Суннемун гэх дэндад зууны үеийн ёслолын хаалга, 2013 оны аравдугаар сарын 1. Фото: Kim Hong-Ji / Reuters
Өмнөд Солонгосын стратегийн гол түнш нь АНУ. Хойд зүгээс байнгын занал ирж буй нөхцөлд тус оронд байрласан Америкийн цэргийн хязгаарлагдмал хүчний буянаар Сөүл харьцангуй аюулгүй байдалд буйгаа мэдэрдэг. Америкийн хүчинд арми, нисэх хүчин, тэнгисийн цэргийн корпусын 28,5 мянган цэргийн албан хаагчид ордог.
Цөмийн аюулгүй байдлын саммит эхлэхийн өмнө COEX гэх үзэсгэлэн төвд эргүүлд гарсан цагдаагиынхан. Сөүл, 2012 оны гуравдугаар сарын 25. Фото: Bobby Yip / Reuters
Бүс нутагт америкчууд урт хугацаагаар байгаа нь өмнөдийн нийгэмлэгийн амьдралд өөрийн нөлөөг үзүүлсэн. Тэр нь америк, англиаас авсан асар их зүйл рекламны материалд англи хэлнээс солонгос үсгэнд буулсан үгнүүдээс харагдана. Харинд өөрсдөө нэг талаасаа америкчуудыг аврагчид гэх боловч нөгөө талаасаа үндэсний соёл уламжлалд аюул агуулсан харийн соёлыг тээгчид гэж үздэг ажээ.
Пханмучжоны цэрэггүй бүс Өмнөд Солонгосын талаас. 2013 оны есдүгээр сарын 30. Фото: Jacquelyn Martin / Reuters
Хоёр Солонгосын харилцаа хурцатмал хэвээр байна. Түүнийг намжаах оролдлогыг 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэ Чун хийсэн юм. “Нарны дулааны бодлого” гэх оролдлогынхоо төлөө Ким Дэ Чун Нобелийн энх тайвны шагнал авсан ба мөн Хойд Солонгосын лидер Ким Чен Иртай уулзсан байлаа. Гэхдээ тэр нь урт хугацааны ирээдүйдээ юу ч авчирсангүй.
Сөүл хотын бизнес төвийн Чхонге голын гүүрэн дээр унтаж байгаа гэр оронгүй хүн. 2013 оны тавдугаар сарын 14. Фото: Kim Hong-Ji / Reuters
Өмнөд Солонгос байнга улс орноо нэгтгэх талаар уриалдаг ч үнэн хэрэгтээ тэр нь тэдэнд хэрэггүй. Учир нь нэгдсэн цагт хойд нутгийн ядуусын урсгал орж ирнэ гэх болгоомжлол байдгаас гадна хойд нутагт асар их хөрөнгө оруулалт шаардлагатайг өмнөдийнхөн мэдэж байгаа.
Сөүл хотын төвд байгаа усан оргилуур дотор тоглож буй хүүхдүүд. 2011 оны зургадугаар сарын 18. Фото: Lee Jin-man / AP
Энэ бүгдийн зэрэгцээ хоёр орны хүмүүсийн соёл, сэтгэлгээний ялгаа чухал үүрэгтэй болно. Хойд Солонгосоос зугтан ирээд өмнөдөд хэл амаа ололцоогүй буцсан хүмүүс үүнийг харуулж байна.
Сөүлийн Каннам район. 2012 оны аравдугаар сарын 2. Фото: Lee Jae-Won / Reuters
Ким Чен Ир нас бараад засагт түүний хүү Ким Чен Ун гарч ирлээ гээд хоёр орны хооронд онцын өөрчлөлт гарсангүй. Нэг талаасаа, Хойд Солонгост тасалдаатай ч Кэсоны эдийн засгийн хамтарсан бүс ажиллаж байна. Энэ бүс Пхеньяны хувьд валютын гол эх үүсвэр нь юм. Нөгөө талаас, Сөүлийн хаягаар “тоглоомын дэглэмийг устгана” гэсэн занал өмнөхийн адил тогмол хэвээр л байна. Саяхан БНСУ-ын ерөнхийлөгчөөр Пак Чон Хигийн охин Пак Кын Хе сонгогдсоны дараа хойдчуудын томъёолол хатуурсан байлаа.
Шөнийн Сөүл. Каннам район, Ханган гол. 2013 оны наймдугаар сарын 13. Фото: Lee Jae-Won / Reuters
Өмнөд Солонгос нь одоо эдийн засгийн хувьд аж үйлдвэрийн хөгжилтэй орон болж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ноогдох төвшин ОУВС-гийн мэдээгээр 31,95 мянган ам.доллар бөгөөд Солонгос улс энэ үзүүлэлтээр дэлхийн 26 дахь орон болжээ.
Hyundai корпорацийн хийсэн усан онгоцнуудыг зүүн өмнөнийн Ульсон хотын усан онгоцны үйлдвэрээс холгүй туршиж байгаа нь. 2013 оны зургадугаар сарын 28. Фото: Lee Jae-Won / Reuters
Экспортынхоо хэмжээгээр, Өмнөд Солонгос 2012 онд (Тагнуулын төв газрын мэдээллээр тэр нь өнгөрсөн онд 552,6 тэрбум доллар байжээ) дэлхийн долоод бичигдэв. Экспортын гол бүтээгдэхүүн нь ахуй цахим техник, компьютер, авто машин, хөлөг онгоцнууд ба хагас дамжуулагч мэдийн бараа болж байна.
Ульсан хот дахь Hyundai компанийн усан онгоцны үйлдвэрт. 2013 оны зургадугаар сарын 28. Фото: Lee Jae-Won / Reuters
Өмнөд Солонгосын эдийн засагт дээр хэлэгдсэн чеболиуд чухал үүрэгтэй. Ямар нэгэн гэр бүлийн хяналтад байдаг чеболь бүр нь аж үйлдвэрийн олон салбаруудын үйлдвэрлэлийг нэгтгэсэн сүлжээ болж байна. Эдгээр нь Samsung, Hyundai, LG, SK гэх мэт.
Хойгийн барун эргийн Инчхон дахь нарны эрчим хүчний станц. 2010 оны есдүгээр сарын 30. Фото: Jo Yong-Hak / Reuters
Өмнөд Солонгос нь олон ястны улс бөгөөд солонгосчууд нь 99 хувь (гадаад орны иргэн уугуулуудаа оруулаад) хувь болдог. Тэдний тал хувийн 25 сая хүмүүс Сөүлийн хотожсон бүсэд төвлөрчээ. Энэ бүс нь Токиогийн дараа дэлхийд хоёрт бичигддэг агломераци юм.
Пхаджу хотын ойролцоох цэрэгжээгүй бүсийн хилийн голын Хойд Солонгосын эргийг сонирхон харж байгаа эмэгтэй. 2013 оны аравдугаар сарын 16. Фото: Kim Hong-Ji / Reuters
Ойролцоогоор солонгосчуудын тал хувь нь шашин шүтдэггүй гэдэг. Христийн (протестантизм ба католицизм) шашиныг хүн амын гучаад хувь нь шүтдэг. Үлдсэн 20 гаруй хувь нь өөрсдийгөө бурхны шашинтай гэдэг. Үнэн хэрэгтээ буддын сүсэгтнүүд олон. Хувиар уулзаж ярилцсан солонгосчууд христийн шашиныг хоёр дахиа гэдэг.