Л.Баттогтох өмгөөлөгчийг эрэн сурвалжлаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Л.Баттогтох өмгөөлөгчийг эрэн сурвалжлаагүй гэв

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход “Бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан” гэх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн прокурорын орлогч дарга асан Ш.Болд-Эрдэнийн гомдлоор шалгаж эхлээд байсан юм. Үүний дараа өмгөөлөгч Л.Баттогтохыг мөрдөн байцаалтыг үл хүндэтгэн, дуудсан цагт нь ирэхгүй байгаа тул эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдсан. Гэвч уг мэдээллийг ЦЕГ-ын албаны эх сурвалж үгүйсгэж байна. Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Л.Баттогтохд өөрийг нь эрэн сурвалжлаагүй гэх албан бичиг хүргүүлжээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж