
Нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 400 орчим замын цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулдаг. Зөрчил гаргасан жолооч нарыг бэлэн мөнгөөр торгодог тогтолцоог удахгүй халах гэж байна. Энэ сарын 29-нөөс эхлэн замын цагдаа нар уншигч, хэвлэгч төхөөрөмжийг түгээх бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх аж. Зөрчил гаргасан жолооч иргэний цахим үнэмлэх, жолооны үнэмлэх эсвэл хурууны хээгээ таниулан торгуулиа дансаар төлнө. Заасан хугацаанд торгуулиа төлөхгүй бол торгуулийн хэмжээ нэмэгдэх юм байна. Үүнд зарцуулах хөрөнгийг улсын төсөвт тусгаж, Ерөнхий сайдын багцаас гаргасан байна.
С.ОТГОН