“Тэргүүний аймаг” шагналаа хуваалцав

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

“Тэргүүний аймаг” шагналаа хуваалцав

Засгийн газрын 2010 оны 11-р тогтоолоор батлагдсан “Яам болон аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журмын дагуу” үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдэг аймгуудыг шалгаруулсан. Манай аймгийн хувьд 2012 оны үйл ажиллагааны үнэлгээгээр өндөр үнэлгээ авч тэргүүний аймгаар шалгарсан юм. Шагнал гардан авсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын дарга Л.Батчулуун нар агентлагийн дарга нар, аймгийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг хүлээн авч уулзсан юм. 

Уулзалтаар “Тэргүүний аймаг” болоход хамтран ажиллаж хүчин зүтгэсэн нийт төрийн албан хаагчид, байгууллагуудын удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлсэн. Хамгийн гол нь “Тэргүүний аймаг” боллоо гэж баярлах биш, өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн зүйлсээ цаашид үргэлжлүүлэн улам ихийг бүтээн байгуулж, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө уйгагүй зүтгэх ёстой гэдгийг онцоллоо.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж