Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна

2013 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Хүрэн бэлчир, Идэр, Тэсголын сав газраар 11-16 градус, Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 градус хүйтэн, Говь тал хээрийн нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хүйтэрч 2-4 градус хүйтэн байна.
     
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

   2013 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   23-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хагаст, 25, 26-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 23-нд ихэнх нутгаар цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж