Лениний музейг төрийн өмч болохыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Лениний музейг төрийн өмч болохыг тогтоов

Улсын Дээд шүүхэд өнөөдөр В.И.Лениний музейн өмчлөлтэй холбоотой маргааныг хэлэлцэж, тус музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, Монгол Ардын намын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргасан байна. МАН-ын өмчлөлд байсан В.И.Лениний музейн барилгын маргааныг шийдвэрлэх шүүх хурал 11 удаа хойшилж байсан нь ийнхүү өнөөдөр эцэслэгдэж байна.

Музейн барилгын өмчлөлтэй холбоотой маргааныг анх өнгөрсөн зургадугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, В.И.Лениний музей нь Төрийн өмчийн хорооны эзэмшил болохыг тогтоосон бөгөөд наймдугаар сард Нийслэлийн шүүхээс дээрх шийдвэрийг хэвээр баталсан билээ.

Харин өнөөдөр Улсын Дээд шүүхээс В.И.Лениний музей нь төрийн өмч мөн гэсэн тогтоол гаргажээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж