ИТХ-ын төлөөлөгчид номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

ИТХ-ын төлөөлөгчид номын дуу сонслоо

Өмнөговь аймгийн бүх сумдын ИТХ-ын төлөөлөгчид хуралдлаа.
Энэ нь өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр бүрдсэн ИТХ-ын төлөөлөгчдийн анхны сургалт болж байгаа юм.

Сургалтыг УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, аймгийн ИТХурал, Удирдлагын академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулсан байна. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохиогдсон энэхүү сургалтанд Өмнөговь аймгийн 15 сумын 295 төлөөлөгчид хамрагджээ. Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллага, эрх зүйн орчин, Төсөв санхүү, Ёс зүй, авлигаас сэргийлэх, иргэдийн оролцоо, хүний эрх, жендер, байгаль орчин ногоон хөгжил сэдвүүдээр хичээл орсон байна.

Сургалтад хамрагдсанаар цаашид сум орон нутагтаа хэрэгжүүлэх олон шинэ зүйлийг мэдэж, сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй боллоо гэж оролцогчид онцолж байсан юм.  

С.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж