Дархан “Эрүүл хот” болох зорилтоо хэрэгжүүлэхэд жишиг хороолол, инженерийн шугам сүлжээ, олон шинэ зам, модот гудамж, цэцэрлэг байгуулахаар төлөвлөсөн. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд, чадварлаг залуу инженерүүдийг удирдлагын багтаа ажиллуулахаар сонгон шалгаруулж авчээ. Олон залуу мэргэжилтнүүд өрсөлдөж шалгалтаа амжилттай өгсөнөөс сонгож элсүүлсэн байна.
Засаг Даргын Тамгын газрын дарга Ч.Чүлтэмбат хэлэхдээ “-Улсын нийслэлд “Хүрээ соёл “ гэдэг олон зуунаар дамжин өвлөгдөж ирсэн соёлын тухай ярьдаг бол шинэ залуу хотыг бүтээн босгосон илгээлтийн эзэн залуусаас, хагас зуун жилээр уламжлагдаж ирсэн Дархан хотын соёлыг өнөөгийн иргэд, өсвөр үеийнхэний амьдрал аж төрөх ёсонд бат суулгахад хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтран ажиллая” хэмээн уриаллаа.