Сар шинээр гурван өдөр амрах төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Сар шинээр гурван өдөр амрах төслийг дэмжив

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул үдээс хойш 14.00 цагт зарласан юм. Харин үдээс хойш зарласан хуралдаан 14.15 цагийн орчим эхэлж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 76.6 хувь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв. Тодруулбал, хуралдаанд оролцсон 43 гишүүнээс 33 нь дэмжсэн юм. Ингэснээр уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна.

Төсөлд сар шинийн баяраар бүх нийтийн амралтыг гурван өдөр болгохоор тусгаад байгаа юм. Энэ нь сар шинийн нэгнээс гуравныг дуустал бүх нийтээр амарч байх зохицуулалт юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эхлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж