
Гишүүн Н.Ганбямба асуулгын хариутай холбогдуулж Ашигт малтмалын хууль үнэн хэрэгтээ Лицензийн хууль болоод буйг шүүмжиллээ. Д.Зоригт сайд үүнийг зөвшөөрч, Ашигт малтмалын хуульд ТЭЗҮ, орд ашиглах журам зэргийг дутуу тусгасан тул зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болсон гэж байв. Харин гишүүн Батж. Батбаяр Тавантолгойн хувийг ард түмэндээ өгнө гэж эзэмшиж байсан компаниудаас хурааж авчихаад өөр компаниудад зарах, хувааж өгөх зэргээр ажиллаж байгаад дургүйцлээ илэрхийллээ. Нэг компаниас аваад нөгөөд өгөх байсан бол хурааж авах ёсгүй байсан хэмээлээ. Тухайлбал, Батж.Батбаяр гишүүн өөрийн мэдлийн 10 хувиа төрд буцааж өгчээ. Ядахдаа хэн буцааж өгсний төр санаж “Баярлалаа” гэж хэлэх ёстой гэж байв.