Т.Энхболдсодонг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Т.Энхболдсодонг батлан даалтад гаргажээ

“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг  бусдад их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сарын эхээр сэжигтнээр татан, саатуулан шалгаж эхэлсэн юм.  
Т.Энхболдсодонгийн мэдэлд “White house” зочид буудал, “Strings” шөнийн клуб, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон” “Blue sky” барилга зэрэг  чамгүй олон байгууллага байдаг гэнэ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж