Yahoo-ийн и-мэйль үйлчилгээ хэсэгчлэн тасалджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Yahoo-ийн и-мэйль үйлчилгээ хэсэгчлэн тасалджээ

Дэлхий даяар 250 сая гаруй хэрэглэгчидтэй Yahoo Mail үйлчилгээ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тасалдаж, хэсэгчлэн ажиллагаагүй болжээ. Харин Yahoo компани одоогоор сааталд өртсөн хэрэглэгчдийн тоо, саатлын шалтгаан зэргийг хараахан тооцож гаргаагүй байна.

Гэнэтийн саатлын талаар Yahoo компанийн мэдэгдэлд “Yahoo и-мэйлийн үйлчилгээ зарим хэрэглэгчдэд хүрэх боломжгүй болоод байна. Бид гарсан гэмтлийг аль болох богино хугацаанд засч, хэвийн үйл ажиллагаанд оруулах болно. Хэрэглэгчиддээ таагүй байдал үүсгэж байгаад хүлцэл өчиж байна” гэжээ. Гэхдээ Yahoo Mail үйлчилгээ хэзээ бүрэн хэвийн ажиллагаанд орох нь тодорхойгүй байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж