Galaxy S II смартфоноо худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Galaxy S II смартфоноо худалдаанд гарлаа

Samsung компани өчигдрөөс эхлэн Galaxy S II смартфоноо худалдаанд гаргасан тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Одоогоор утас зөвхөн Өмнөд Солонгост худалдаалагдаж байгаа юм.
Samsung компани тавдугаар сараас эхлэн дэлхийн 120 оронд Galaxy S II смартфоноо  худалдаалж  эхлэх бөгөөд манай хойд хөршид ирэх сарын 18-наас 29990 рублийн үнэтэй борлуулагдах аж.
Шинэ смартфон одоогоор хамгийн нимгэн /8,49 мм/ гар утсаар тооцогдож байна. Galaxy S II нь 1,2 герцийн давтамж бүхий хоёр цөмийн процессортой, 4,27 инчийн Super AMOLED Plus дэлгэцтэй, хоёр камертай, Wi-Fi болон Bluetooth модултайгаас гадна microSD санамжийн ойтой юм. Мөн Android 2.3 үйлдлийн системийг ашиглана.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж