Орон нутгийн нислэгийг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Орон нутгийн нислэгийг цуцалжээ

Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбоотойгоор өнөөдрийн орон нутгийн нислэгүүдийг цуцлаад байна. Улаанбаатар-Оюутолгой, Улаанбаатар-Дорнод чиглэлд “нислэгтэй байсан аж. Энэ талаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ээлжийн лавлахаас тодруулахад, “Өнөөдөр цуцалсан нислэгийг хэзээ үйлдэх талаар манай удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж байж шийдвэр гаргана” гэлээ. Орон нутагт төдийгүй нийслэлд салхины хурд нэмэгдэж, цасан болон шороон шуурга шуурч байгаа тул иргэдийг цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж