Их Британи иргэдээ тагнахыг зөвшөөрсөн гэв

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Их Британи иргэдээ тагнахыг зөвшөөрсөн гэв

Их Британийн албаныхан АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албад “NSA” иргэдээ тандаж туршихыг зөвшөөрсөн тухай “Channel 4 News”, “Guardian” мэдээллийн агентлагуудад мэдээлжээ. АНУ-ын Тагнуулын тусгай агентлагийн экс ажилтан Эдвард Сноудены мэдээлснээр Үндэсний аюулгүй байдлын алба Их Британийн албаныхны зөвшөөрөлтэйгөөр  2007 оноос хойш тус улсын иргэдийн утасны дугаар, и-мэйл хаягийг цуглуулж байсан гэнэ.  Хамгийн гол нь Их Британийн албаныхан ямар нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдээгүй энгийн иргэдийнхээ хувийн мэдээлэлд АНУ-ын тагнуулын байгууллагыг халдахыг зөвшөөрсөн нь олны дургүйцлийг төрүүлсэн байна. АНУ-Их Британийн хоорондох 70 гаруй жилийн настай тагнуулын мэдээлэл солилцох гэрээнд хоёр орны тагнуулын агентлагууд  талуудын албаныхны зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл цуглуулах хориотой байдаг аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба олон орны Ерөнхийлөгч, иргэд, бизнесмен, улстөрчдөөс гадна Дэлхийн банк, НҮБ, Европын холбооны удирдлагуудыг тандаж байсан нь ил болсноор ихээхэн дуулиан тарьсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж