
Уг ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга тэргүүтэй албаны хүмүүсээс гадна анхдагч илгээлтийн эздийн төлөөлөл оролцлоо. Уг хөшөөний багнаны 2 талаар хадаг намирсан байдлаар дүрслэгдсэн бөгөөд орой хэсэгт нь тухайн үеийн “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл”-ийн тэмдэгийг байрлуулсан байна. Мөн хөшөөний ард хэсэгт тухайн үед төр засгаас олгодог байсан хамгийн нэр хүндтэй 4 тэмдэгийг дүрсэлжээ. Анхдагч, илгээлтийн эздийн дурсгалыг мөнхжүүлэх хөшөөны загварыг зураач н.Эрэнэбилэг, н.Батбилэг нар зурсан бөгөөд хөшөөг 20 гаруй хоногийн хугацаанд бүтээж 30 гаруй сая төгрөг зориулсанаар ийнхүү нээлтээ хийлээ.
АИТХ-ын тэргүүлэгчдийн энэ сарын 11-ний өдрийн 136 тоот тогтоолоор Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захригааны байрны урд талбайг анхдагч, илгээлтийн эзэдийн талбайг болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс цаашид энэхүү талбайг анхдагч, илгээлтийн эздэд зориулан тохижуулахаар төлөвлөжээ. Хуучин уг талбайд байрлаж байсан Анандын Амар сайдын хөшөөг төр захиргааны байгууллагын өмнө байрлуулж тус талбайг Амарын талбай болгохоор шийдвэрлэсэн байна.