
Тиймдээ ч гүнгийн авхай Кейт Миддлтон хувцаслалтай холбоотойгоор эвгүй байдалд орж байсан удаагүй.
Гэвч Кейт Миддлтон өчигдөр /ХI.20/ хандивын сангийн ажлаар Сэнт-Эдмондын нэрэмжит дунд сургуульд зочлох үеэр “зүггүй салхи” банзалных нь хормойг нь дэрвүүлэн багагүй эвгүй байдалд оруулсан гэнэ.
Кейт Мидллтон сургуулийн охидын дүрэмт хувцас шиг хуниастай банзал өмссөн байсан нь салхинд үе, үе дэрвэж, түүнийг багагүй сандаргасан аж. Кейтийг олны өмнө тэвдүүлж, эвгүй байдалд оруулсан хунистай банзалыг Английн нэрт загвар зохион бүтээгч Орла Кайлигийн урлажээ.
Кейт Миддлтон Английн нийслэл Лондон хотод төвтэй “Place2Be” хандивийн сангийн ивээн тэтгэгчийн хувиар сайн санааны ажилд оролцсон байна.