Иргэдийн 60.3 хувь нь хязгаарлалтыг цуцалъя гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Иргэдийн 60.3 хувь нь хязгаарлалтыг цуцалъя гэжээ

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдээс дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт санал асуулга явуулсан. Санал асуулгын хариуг албаны эх сурвалжаас тодруулахад “Урьдчилсан байдлаар “Мобиком”-ын хэрэглэгчдийн 50.3 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлсэн нь зөв, томоохон цахим сайтуудын уншигчдын 70 гаруй хувь нь хязгаарлалтыг цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хариунаас харахад санал асуулгад оролцсон нийт иргэдийн 60.3 хувь нь дугаарын хязгаарлалтыг  цуцлах нь зөв гэж үзсэн байгаа юм. Санал асуулгын хариуг өнөөдөр нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр танилцуулж, НИТХ-д өргөн барих эсэхийг шийдвэрлэнэ” гэлээ.

Нэгэнт нийслэлчүүдийн саналаар дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн тул дээрх урьдчилсан дүнгээс харвал дугаарын хязгаарлалтыг цуцлах бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж