
Монгол Улсын Ерөнхийлөгч цахилгаан утсандаа “Эрхэмсэг Ханхүү Та хатагтай Кейт Миддлтонтой ирээдүйн хувь заяагаа холбож буй хуримын энэ сайхан дурсгалт өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.