Шерали Хайруллоев. Фото: RFE/RL
Тажикистаны Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Шерали Хайруллоевыг огцруулсан зарлигт ерөнхийлөгч Эмонали Рахмон гарын үсгээ зуржээ. Өдгөө 64 хүрч байгаа Хайруллоев 1995 оноос хойш сайдын алба хашиж иржээ. Үүний өмнө тэрээр шүүхийн шийдвэр биелүүлэх албанд ажиллаж байв. Ерөнхийлөгч түүнийг огцруулах шийдвэр гаргаад, албаа маш сайн гүйцэтгэж ирсэнд нь талархлаа илэрхийлсэн байлаа.
Батлан хамгаалахын шинэ сайдаар Хилийн цэргийн командлагч байсан дэслэгч генерал Шерали Мирзо томилогдсон байна. 2000-аад оны дунд үеэс тэрээр Батлан хамгаалахын орлогч сайд, хуурай замын цэргийн командлагч байлаа.
Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг дахин сонгосны дараа Засгийн газарт өөрчлөлт орж эхэлсэн байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа тэрээр шинэ Засгийн газрыг байгуулах ёстой.