Цагаан өнгийн iPhone 4 бусдаасаа ялгаатай юу?

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Цагаан өнгийн iPhone 4 бусдаасаа ялгаатай юу?

Худалдаанд гараад удаагүй байгаа Apple-ийн цагаан өнгийн iPhone 4 смартфон нь хар өнгийн хувилбараасаа ялимгүй зузаан болсон байна. Цагаан өнгийн iPhone 4  гар утсыг худалдаж авсан хэрэглэгчид хар өнгийн хувилбарт зориулсан кэйсэнд хийхэд таарахгүй байгаа ажээ.
Улмаар зарим нэг хэрэглэгчид өөр өнгөтэй ч, ижил загварын хоёр утасны хэмжээний ялгааг үзүүлэхийн тулд зэрэгцүүлж тавиад авсан зургийг вебсайтуудад тавьсан байна. Харин Apple компанийн техникийн үзүүлэлтийн лавлах дээр цагаан өнгийн загварт ямар нэг өөрчлөлт оруулсан тухай тэмдэглэл байхгүй байгаа ажээ. Энэ явдал нь сүүлийн өдрүүдэд шинжээчдийн анхаарлыг татсан сонирхолтой асуудлын нэг болоод байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж