“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа залуу жүжигчин О.Долгор мэргэжлээ сольж, цагдаа болжээ. Цагдаагийн ажил мэргэжлийн онцлогийг бодитоор нь олон нийтэд хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, Монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт зургаар баяжуулах зорилгоор “Амрыг эрье” гэрэл зургийн уралдаан зарласан билээ.
“Эрчүүдийн арми” болсон цагдаагийн байгууллагынхан дунд эмэгтэйчүүд орох болсон нь саяхнаас. Хүчний гэх тодотголтой эл байгууллагын чимэг болсон эмэгтэй цагдаагийн дүрд хувирсан залуу жүжигчин О.Долгор гэрэл зурагчдын дуранд өртжээ. Түүнд цагдаагийн дүрэмт хувцас зохисны дээр эвлэг зөөлөн ааштай, даруу төлөв дүр бүтээдэг жүжигчнийг зүгээр ч нэг сонгоогүй бололтой.

Д.ЦЭЦ