Хот хоорондын авто тээврийг түр хаалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Хот хоорондын авто тээврийг түр хаалаа

Онцгой байдлын ерөнхий газраас хөдөө орон нутагт цаг агаар хүндэрч байгаатай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Цаг агаарын аюулт үзэгдэл орон нутагт үргэлжлэх төлөвтэй байгаа тул Дархан-Эрдэнэтийн чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг ирэх сарын 1 хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан байна. Мөн зүүн болон говийн аймгуудаас нийслэлийг чиглэсэн автомашиныг орон нутгаас гаргахгүй байх талаар албан даалгавар хүргүүлжээ.

Өнөөдөр төвийн болон говийн аймгуудаар секундэд18-20 метр, зарим тохиолдолд 34 метр секунд хүрч, салхины хурд ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал болно гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн шөнийн байдлаар Булган аймагт 16 настай хүү, Дундговь аймагт жуулчлалаар аялж байсан БНСУ-ын 25 настай эрэгтэй сураггүй алга болоод байна гэсэн мэдээллийг орон нутгаас ирүүлжээ.
Ангилал: мэдээ, мэдээлэл

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж