
Өнгөрсөн сард Хэнтий аймгийн хэмжээнд халдварт галзуу өвчнөөр нэг үхэр, гурван нохой өвчилсөн бол хоёр үхэр, нэг ямаа цусан халдвараар өвчилсөн дүн мэдээ гарчээ. Сүүлийн үед малын халдварч өвчин гарах болсонтой холбоотойгоор аймгийн Мал эмнэлэг, үржлийн газраас галзуу, цусан халдвар, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад 41.6 мянган мал хамруулсан байна. Ариутгал халдваргүйтгэлд 70 метр квадрат талбайд малын хашаа хороо, түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 340 метр квадрат талбай, бэлчээрийн 600 метр квадрат талбай буюу нийт 1640 метр квадрат талбайг ариутгаж халдваргүйжүүлсэн байна.
И.Байгалмаа