
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн ажлын хэсгийнхэн ажилдаа орсон байна. Уг ажилд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ. Ажлын хэсгийнхэн бүх яамд, агентлагуудаас авсан тусгай зөвшөөрлийг судлахдаа хэзээ, хэний гарын үсгээр олгогдож байсан мөн ямар шат дамжлага үүсдэг болох, төрийн албаны зүгээс хэр хүндрэл учруулдаг вэ зэрэг олон зүйлийг үндэслэл болгон үзэж судалж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 860 гаруй зөвшөөрлийн судалгаа хийгдээд байгаа бөгөөд саяхан ажлын хэсгийнхний бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.
Н.ГЭГЭЭ