Загварын ертөнцөд дахин шинэ хамтлаг “мэндэллээ”

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Загварын ертөнцөд дахин шинэ хамтлаг “мэндэллээ”

“Хоосон толгойтой, загварын тайзан дээр хувцсаа биш биеэ үзүүлэх гэж алхдаг” хэмээн гоочлуулж явсан модель охид сүүлийн олон зүйлд авьяас чадвараа сорих болсон. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээс титэм гардаж, дуу бүжгийн уралдаанаас хүртэл медаль шүүрчихдэг болсон загвар өмсөгчид одоо бүр хамтлаг байгуулахаар зүтгэж эхэлсэн аж. Хэдэн жилийн өмнө УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын нэрэмжит дууны уралдаанд амжилттай оролцсон загварын охид “Cherful” нэртэй хамтлаг байгуулан, “Max music” продакшинд харьяалагдаж явсан ч тэгсхийгээд сураг алдарсан. Тэгвэл өдгөө загварын ертөнц дахин шинэ хамтлагтай болжээ. Фото модель Э.Тунгалагтамир, О.Пүрэвдулам нар сайн найзын хүрээгээ улам тэлж, өөр бас хоёр ч охиныг эгнээндээ нэгтгэснээр “Zugii” хамтлаг нь мэндэлсэн гэнэ. Тэд дуулахын сацуу бүжиглэхээр шийдэн шаргуу хичээллэж байгаа бөгөөд анхны дуу нь чамлахааргүй амжилт олоод байгаа аж. Харин цаашид тус хамтлаг ямархуу уран бүтээл гаргахыг харах л үлдлээ. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж