ОХУ-ын шийдвэр Д.Зоригт сайдыг сандаргав уу

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

ОХУ-ын шийдвэр Д.Зоригт сайдыг сандаргав уу

ОХУ дотоодын зах зээлдээ үүсээд буй бензиний хомсдлын улмаас тавдугаар сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар нефтийн бүтээгдэхүүний экспортоо зогсоох шийдвэр гаргасан. Монгол Улс дотоодынхоо шатахууны хэрэгцээг 100 хувь ОХУ-гаас хангадаг учраас оросуудын шийдвэр Монгол Улсын дотоодын зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраагаас тодруулахад

 -ОХУ тодорхойгүй хугацаагаар газрын тосны экспортоо зогсоочихлоо. Энэ шийдвэр манай дотоодын зах зээлд хэрхэн нөлөөлөх бол?

-Одоогоор манай улсад шатахууны хангалттай нөөц бий. Салбарын сайд маань энэ асуудлаар оросуудтай утсаар ярилцах гэж байгаа.  ОХУ-аас гаргасан дээрх шийдвэрийн талаар хоёр улсын Засгийн газар хоорондын яриа өрнүүлж буй учраас ямар нэгэн тайлбар өгмөөргүй байна гэлээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж