
Венесуэлийн Үндэсний ассамблейгаас Ерөнхийлөгч Николас Мадурод олгосон тусгай эрх мэдлийг эцсийн байдлаар баталгаажуулжээ. Энэхүү тусгай эрх мэдлийн хүрээнд Николас Мадуро нэг жилийн турш Венесуэлийн Конгрессийг дангаар захирах аж. Тэрээр тусгай эрх мэдлийг хүлээж авсаныхаа дараа эдийн засгийн хямралыг зогсоож, бараа бүтээгдэхүүний үнийг буулган, авилгын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахаа амлажээ.
Венесуэл нь сүүлийн үед хүнс, зарим онцгой бараа бүтээгдэхүүний хомсдол, эрчим хүч тасалдалт зэрэг хүндрэлүүдтэй тулгараад байгаа бөгөөд инфляцийн түвшин 54 орчим хувьд хүрээд байгаа аж.
Б.АНХТУЯА