Засгийн газар 2012-2016 онд хийх ажлынхаа 30 хувийг хийсэн

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Засгийн газар 2012-2016 онд хийх ажлынхаа 30 хувийг хийсэн

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд СЭЗДС-ийн доктор, профессорын баг “Maxima consulting” ХХК хамтран судалгаа хийсэн байна. Шинжилгээний хувьд үндсэн баримт бичиг нь “Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөр” болон “Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм” нэртэй мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг ашигласан аж.

Нэгдүгээрт: Мөрийн хөтөлбөрт тусгагдсан шинэчлэл хийх 10 үндсэн чиглэлд,

Хоёрдугаарт:
Мөрийн хөтөлбөрт зарчмыг мөрдлөгө болгож буй байдал,

Гуравдугаарт: Хөтөлбөр ба ажлын тайланг харьцуулсан шинжилгээ зэргээр ялган хийсэн юм байна. Харин хэрэгжилтэнд дээрх судалгааны баг оноо өгч, дүгнэж үзэхэд засгийн газрын дөрвөн жилд хийх ажлыг 100 хувь гэж үзвэл зөвхөн нэг жилд хийсэн ажлын хэрэгжилт нь 30 хувь гэсэн тооцоолол гарсан юм. Энэ бол чамгүй үр дүн гэдгийг ч судалгааны багийнхан онцолсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийн харьцуулсан судалгааг ЭНД дарж үзнэ үү.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж